Танилц: Нийслэлд ажил хаясан сургуулиуд
МҮЭХ-ны салбар хороод Засгийн газраас цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, өнөөдрөөс эхлэн хугацаагүй ажил хаялт зарласан билээ.

Нийслэлийн боловсролын газраас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 12 сургуулийн багш нар ажил хаясан байгаа талаар мэдээлсэн.
 
Бусад сургууль, цэцэрлэгүүд болон орон нутгийнхан 100 хувь хичээлээ эхлүүлсэн байна.

Ажил хаялт зарласан 12 сургууль:

Баянгол дүүрэг

- 93 дугаар сургууль
- “Эрдмийн өргөө” цогцолбор

Баянзүрх дүүрэг

- 79 дүгээр сургууль
- 84 дүгээр сургууль
- 97 дугаар сургууль
- 102 дугаар сургууль
- 120 дугаар сургууль
- “Амгалан” цогцолбор

Хан-Уул дүүрэг

- 26 дугаар сургууль
- 34 дүгээр сургууль
- 41 дүгээр сургууль
- 118 дугаар сургууль,

Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын 814 (төрийн 660, хувийн 154) сургуульд нийт 597.2 мянган суралцагч суралцана. Нийт сургуулийн 69.2 хувь буюу 563 нь хөдөөд, 30.8 хувь буюу 251 нь нийслэлд үйл ажиллагаа явуулах юм.

Цэцэрлэгийн хувьд нийт 1,435 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Төрийн өмчийн 889 (үүнээс 27 нь төмөр замын харьяа хүүхдийн цэцэрлэг), хувийн 546 цэцэрлэг хүүхдүүдээ авч байна.

О.Сайхан
Оллоо.mn 

 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine