Хөрөнгийн зах зээлийн бүх нийтэд зориулсан сургалт болно
Эдийн засаг, нийгмийн хурдацтай өнөө үед гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, валютын ханш, хөрөнгийн бирж, хувьцаа, бонд, хөрөнгө босгох зэрэг мэргэжлийн мэт сонсогдох санхүүгийн хэллэгүүд бидний өдөр тутмын амьдралд байнга хэрэглэгдэх болжээ. Мөн цаашид ч та бид Эрдэнэс таван толгой, Оюу толгой зэрэг томоохон төслүүдийн үр шимийг хөрөнгийн зах зээл хувьцаагаар дамжуулан хүртэх тул энэхүү эдийн засгийн ойлголтыг зайлшгүй ойлгож мэдсэн байх нөхцлийг бүрдүүлж байна.

Тэгвэл эдгээр эдийн засгийн ойлголт тэр дундаа хөрөнгийн зах зээл гэж юу болох, хэн оролцдог, ямар боломж байгаа талаар залуу эдийн засагчид энэ чиглэлийн мэдлэг олгох зорилгоор “I MONGOLIAN CAPITAL MARKET” сургалт лекцийг зохион байгуулахаар болжээ. Энэхүү сургалтыг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв, Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим зэрэг мэргэжлийн байгууллагууд дэмжиж оролцох юм байна. Арга хэмжээ 2014 оны 9 дугаар сарын 5-ны өдөр МҮЭСТӨ-ний их танхимд зохион байгуулагдах ба энэ оны хөрөнгийн зах зээл дээр хийгдэж буй хамгийн том, нэгдсэн арга хэмжээ болох аж.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-08-31 08:04:37
    yag heden tsagaas ve. tulburtei yum uu
    103.26.193.23
    Мэдэгдсэн Хариулах