Эрсдэлгүй ээлтэй сургууль хөтөлбөр хэрэгжинэ
Нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Сурагчдын холбоо, “Тэнгэр даатгал” компанитай  хамтран “Эрсдэлгүй ээлтэй сургууль” хөтөлбөрийг эхлүүлэхээр болжээ.  Уг хөтөлбөрийг “School police” эргүүлийн үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлэх юм байна. Ингэснээр  эрсдэлтэй орчинд сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудад дүн шинжилгээ хийж, сурагчдад ээлтэй орчинг бүрдүүлэх, сургуулиудын сурах орчинг сайжруулах, сургуулийн дотор болон гадна талд аюулгүйн бүстэй  болох, гэмт хэрэг зөрчилгүй, эрсдэлгүй ерөнхий боловсролын загвар сургуулиудийг бий болгох зорилготой юм байна.Хөтөлбөрийн нээлтийн ажиллагааг ирэх есдүгээр сарын 1-нд нийслэлийн 5 дугаар сургууль, 20 дугаар сургууль,  2 дугаар  сургуулиуд дээр зохион байгуулахаар төлөвлөжээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.