Үдийн цайнд сүү, сүүн бүтээгдэхүүнээр баялаг хоол хүнс өгдөг болно
Улаанбаатар хотод нийт 63 сургууль үдийн цай хөтөлбөртөө сүүн, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байна гэсэн мэдээлэл өчигдөр гарсан билээ.
ЕБС-ийн 1-5 дугаар ангийн 400 мянга орчим сурагчдад жил бүр 32 тэрбум төгрөгөөр “Үдийн цайны үйчилгээ хүргэдэг.
 
Гэвч энэ хэмжээний мөнгөөр хүүхдийн авах ёстой илчлэг, шим тэжээлийг нөхөж чадахгүй байна. Тиймээс нэг хүүхдэд ноогдох үдийн цайны зардал 600 төгрөг байсныг ирэх онд 1200 төгрөг болгон нэмэх саналыг БСШУЯ-наас Сангийн яаманд хүргүүлжээ.
 
Хүүхэд үдийн цайнаас авах илчлэгийн хэмжээ нь хоногийн авах ёстой илчлэгийн 15 хувьтай тэнцэх ёстой.

Гэвч хоол үйлдвэрлэгчид 600 төгрөгт багтаан илчлэгээ хангахын тулд нүүрс ус ихтэй бүтээгдэхүүн үдийн цайнд өгдөг нь судалгаагаар тогтоожээ. Тиймээс нүүрс усны оронд уураг ихтэй буюу сүү ,сүүн бүтээгдэхүүнтэй үдийн цай өгдөг болохоор зорьж байгаа юм. Мөн үдийн цай нийлүүлэх аж ахуйн нэгжийг тухайн сургуулийн удирдлага өөрөө сонгох эрхтэй болжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-08-31 08:37:15
    Эх эцгүүд бид хүүхдээ хоосон л явуулав гэж үүгээрээ жилд 1 сургууль ч болов барихсандаа олон улсаас зээл аваад л үдийн цай чөтгөр алгад
    202.9.43.66
    Мэдэгдсэн Хариулах