13 настай охин амиа алдсан “Очир” зочид буудлыг бүр хаахыг үүрэгдэв
Өнгөрсөн оны наймдугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Очир” зочид буудалд 13 настай охин бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тэгвэл өдгөө тэр буудал нь нэр хаягаа авчихсан үйл ажиллагаагаа явуулж байгаа хэвээрээ байгаа аж. Бүр доод давхарт нь баар цэнгээний газар шинээр нээгдсэн байгаа гэнэ.

Харин тэр зочид буудлыг бүр хаах ёстой гэсэн үүрэг даалгаварыг өчигдөр Ерөнхийлөгч холбогдох хүмүүст даалгажээ.

Ерөнхийлөгч хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авч ажиллах хүрээнд 13 настай охин бусдад хүчиндүүлж амиа алсдан “Очир” төвийн үйл ажиллагааг хаах ёстой.

Хүчирхийлэл бусармаг явдлын үүр уурхай болсон энэ буудал өргөтгөл хийчихсэн, караоке ажиллуулж байна, үүний үйл ажиллагааг зогсоох хэрэгтэйг анхааруулаад Ерөнхийлөгчөөс энд дурдагдсан зөрчлийг арилгах, арга хэмжээ авах, тодорхой бодлого боловсруулах хүрээнд нэг сарын хугацаа өгч үүрэгджээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.