“Ээжүүдийн бослого-Оюуны хувьсгал” эхлүүлэх тухай мэдээлнэ
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: Багш нар 9 дүгээр сарын 3-наас ажил хаяхаар болжээ. Ажил хаяхад анхаарах асуудал, эрсдэл, бусад асуудлаар зөвлөгөө өгөх сургалт МҮЭ-ийн холбооны байранд болно.

09:20 цагт: МУИС-ийн шинэ номын сангийн 2 давхрын 202 тоотод ОУ-ын 11 дэх удаагийн "Хиагт ба хүрээг Европ, Азийн орнуудын нүдээр тольдохуй" сэдэвт симпозиум болно.

10:00 цагт: АШУҮИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт болно. Энэ үеэр ажлаас халагдсан багш нар хөл нүцгэн эсэргүүцлээ илэрхийлнэ

11:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд Алдарт эхийн одонтой 2000 гаруй ээжүүд нэгдэн "ЭЭЖҮҮДИЙН БОСЛОГО - ОЮУНЫ ХУВЬСГАЛ” эхлүүлэх тухай хэвлэлийн бага хурал зарлаж байна.

11:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Үндсэн хууль зөрчиж байгаа талаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан талаараа иргэн Т.Батсайхан мэдээлэл хийнэ.

12:00 цагт: УИХ-ын гишүүн О.Содбилэгийн санаачлагаар GO HELP ОУ-ын Хүмүүнлэгийн байгууллагын дэмжлэг, тусламжтайгаар эмнэлгийн тусгай тоноглогдсон Түрэгний авто машин гардуулах  үйл ажиллагаа НӨАГ /хуучнаар 1-р төрөх/-т болно.

14:00 цагт: Нийслэлийн засаг даргын ахалдаг Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 5 дахь хурал Хангарьд ордны 14 давхрын хурлын А танхимд болно.

15:00 цагт: Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд сүүний хөргөлтийн танк, цахилгаан саалтуурыг /хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байгаа/ эрчимжсэн мал аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, иргэдэд хүлээлгэн өгөх арга хэмжээ Гацуурт дахь Мал хамгаалах сангийн байранд болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.