Усархаг бороотой
-Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар усархаг бороо орно-

Улаанбаатар хотод үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 20-22 градус дулаан байна.

 Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндий, Орхон-Сэлэнгийн саваар 15-20 градус, Алтайн өвөр говиор 28-33 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгаар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.