Антифризийн шингэн уусны улмаас хоёр иргэн амиа алджээ
Дорноговь аймгийн Хатанбулаг суманд өчигдөр гурван иргэн антифризийн шингэн уусны улмаас хордож хоёр нь амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, шингэнд хордсон гурван иргэн өчигдөр орой 20.00 цагийн орчимд сумын эмнэлэгт хүргэгдэж нэг нь өнгөрсөн шөнө, нөгөө нь өнөөдөр өглөө нас барж, гурав дахь иргэнд хордлого тайлах эмчилгээ хийж байгаа юм байна.

Уг шингэнийг уусан залуус 30-33 насны иргэд байсан бөгөөд тус суманд уурхайн засварчнаар ажилладаг байжээ.

Мөн хэрэг гарах үед тэднийг согтууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг шинжилгээгээр тогтоохоор ажиллаж байгаа аж.. 

Одоогоор уг хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Яяя 2018-08-31 08:46:41
    Хайран залуус.
  •  2018-08-30 16:43:14
    ЭХНЭЭСЭЭ ОДОЖ Л БАЙГ. ГЭГЭЭН АЛСАД ОДНО ГЭЖ ЭНЭ ДЭЭ. ГЭГЭЭН АЛСЫН ОД ГЭДЭГ ТЭМЦЭЭН ЧРЫН ТЭМЦЭЭН БАЙГАА БИЗ:
  • Зочин 2018-08-30 12:27:43
    Ажил олгогч хүмүүстээ ар гэрийнхэндээ ч гай болж байдаг ийм хүмүүс үнжхээр хэцүү Ажил хийхгүй ар худрагаар архи ууна цалин буухаар архи ууна уухаараа ажил хийх...
  • Зочин 2018-08-30 11:23:51
    Иймэрхүү юмнууд л ажил хийх нэрийдлээр хүнд гай болж байгаа шд арай ч дэ энэ хүмүүс яасан эргүү юм бэ амиа санаатайгаар хорлосноос ялгаа юу бнаа
  • иргэн 2018-08-30 10:14:02
    Антифриз чихэрлэг амттай, ундаатай андуурч уучихдаг осолтой эд. Үхлийн тун ердөө 30 грамм. Иймд маш болгоомжтой хадгалах ёстой
  • иргэн 2018-08-30 09:07:13
    юу ууж байгаагаа мэдэхгуй байхыг бодоход согтуу л байж таарна даа амьдад ажлын ухсэнд маанийн нэмэргуй юмнууд тэгээд харсанаа уугаад ухэж л байг яршиг зугээр