Аргаа барсан иргэдэд суулт хийн тэмцэж, өлсөхөөс өөр сонголт үлдсэнгүй
 Монголын толгой баячуудын нэг гэх “Моннис” группээс болж 150 гаруй айл өрхийн иргэдийн эрх зөрчигдсөөр олон жил болжээ.

Аргаа барж, тэвчээр нь алдарсан иргэд “Моннис” компанийн гадаа “Байранд оруул” “Чулуунбаатар бидэндтэй уулз”, “Түрээсийн мөнгийг бүтэн өг” гэсэн бичиг барьж өнгөрсөн даваа гарагт суулт хийв. Тэд удаан суугаагүй ч удирдах албан тушаалтнуудад шаардах бичиг өгөөд таржээ. Шаардах бичгийг нь Моннисийн охин компани болох “Моннис урбан девелопмент” компанийн менежер гэх эмэгтэй нь гардаж авсан гэнэ.

Гурав хоногийн хугацаатай шаардах бичгийн хариуг өгөхгүй бол маргааш буюу баасан гарагийн өглөө “Нарантуул” захын ард баригдаж байгаа байрных нь гадаа бүтэн өдөржин суулт хийж, эсэргүүцэл илэрхийлнэ гэдгээ мэдэгдлээ.

Олон жил, сар, тэсч тэвчиж хүлээсэн тэд “Одоо хүлээж чадахгүй, хүйтний улирал ирлээ. Хүйтрэхээс өмнө байрандаа ормоор байна. Тиймээс тэмцэж байна, тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно” гэдгээ дахин мэдэгдэв.



Эдгээр иргэд эрх ашгийнхаа төлөө тэмцэж байгаа гол шалтгаан нь тодруулбал, Нийслэлийн БЗД-ийн 14-р хороонд дахин төлөвлөлт хийхээр сонгогдсон “Моннис” группын охин компани болох “Моннис урбан девелопмент” ХХК 2013 оноос эхлэн 300 гаруй айлын орон сууц барих барилгын ажлаа эхэлсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч байр ашиглалтад оруулаагүй байгаа.

Тухайлбал, тус компани анх сонгогдохдоо 14-р хорооны 100 гаруй айлын газрыг чөлөөлж, нийтдээ 12 га газарт дахин төлөвлөлтийн хоёр блокон орон сууц барихаар төлөвлөж байрны хундаамаа цутгаж эхлүүлсэн байдаг юм.

Гэтэл бүтэн дөрвөн жилийн нүүр үзчихээд өдгөө 10 давхар хоёр хоосон блок баригдсан байдалтай байна.  Нэгийг нь ашиглалтад оруулж, ядарсан зүдэрсэн айл өрхүүдийн магнайг нь тэнийлгэж, сэтгэлийг нь амраасангүй.
Байраа нэхсэн иргэдийн өөдөөс худлаа хэлж, шалтаг тоочсоор өдий хүрчээ.

Уг нь нэг байраа бүрэн ашиглалтад оруулж эхний ээлжинд эдгээр айл өрхийг оруулна гэж амалжээ. Өнгөрсөн зургадугаар сард ашиглалтад оруулна. Одоо барилгын засал чимэглэлийн компани доторх засал чимэглэлээ хийж байгаа хэмээн бас л худлаа хэлж, хулхидсаар байна.

Үнэхээр барилгын засал чимэглэлийн компани дотроо ажиллаж байгаа эсэхийг нь шалгахаар орох гэтэл одоо бүр оруулахаа ч байсан. Хамгаалагч нар нь ногоон хашаа руу оруулахаа больсон гэв.

Ингэж л биднийг хуурч хулхидаж олон жил сар явлаа. Ерөнхий захирал Б.Чулуунбаатартай уулзъя гэхээр ерөөсөө уулздаггүй. Урантулга дарга нь “Түр хүлээж бай, одоохон байр ашиглалтад орно” гэхээс өөр олигтой юм хэлдэггүй.
Энэ байрыг ашиглалтад орж, тохитой тухтай сайхан амьдрах болов уу гэж нүдээ сэтгэлээ чилтэл харуулдсан хэдэн хөгшид насан эцэслэсээр байгаад харамсалтай байна хэмээн суулт хийсэн иргэдийн төлөөлөл ярив.
 
Д.Ренчиндаваа: Наймдугаар сарын 01-нд байрны түлхүүр гардуулна гэж худлаа хэлсэн


“Бид нар дарга нартай нь уулзахыг шаардаж оффисынх нь гадаа жагссан юм. Санхүүгийн албаны дарга Нарантуяа гэх эмэгтэй нь мөнгө төгрөгөө оруулна. Барилгын ажлыг хурдалуулна. Эхний байраа ирэх арваннэгдүгээр сарын сүүлч гэхэд ашиглалтад оруулна гэж хэлсэн.

Энэ юу гэсэн үг юм бэ. Зургадугаар сард оруулна гэчихээд одоо хугацаа нь бүр хойшлоод байх юм. Энэ сарын 31-нд буюу баасан гарагт дарга нар нь баригдаж байгаа барилгын талбай дээр ирж бид нартай уулзана гэсэн. Ерөнхий нягтлан, менежер гэх бүх хүмүүс нь ирнэ гэсэн.

Худлаа хэлчихгүй бол уулзах байх гэж найдаж итгэж байна. Хэдэн жил бид нарыг элэг барьж явах гэсэн юм бол. Хэдэн хөгшүүл байдаг гэж бодоод байх шиг байна.

Наймдугаар сарын 01-нд байрны түлхүүр гардуулна гэж худлаа хэлсэн. Одоо хүйтэрлээ. Тэрнээс өмнө байрандаа орчихмоор байна. Тиймээс бид шахаж, шаардаж тэмцэнэ гэдгээ хэлсэн. Барилгын ажил нь яваад байгаа юм шиг хэрнээ ямар ч ахиц алга.

Дотор талын замаск хийж байна гээд бүтэн гурван сар болж байх жишээний. Арай дэндэж байгаа биз дээ.Бидний шаардлагыг хүлээж авахгүй бол төв оффисынх нь гадаа очиж жагсана, өлсгөлөн зарлана гэж хэлсэн” гэв.
 
Д.Тэгшбаяр: Худал үгэнд нь итгэхээ ч байлаа
 

“Одоо бүр худлаа хэлэхээс нь залхаж байна. Зургадугаар сард оруулна. Наймдугаар сард оруулна гэж худлаа хэлсээр есдүгээр сар боллоо. За тэгээд арваннэгдүгээр сард оруулна гэж хэлсэн байгаа юм.

Ингэж биднийг чирэгдүүлж, залхаан цээрлүүлж болохгүй ээ.

Болохгүй бол хүч хэрэглэнэ. Тэмцэнэ жагсана гэж бодож байна. Ажилтай хүмүүс тэр бүр яваад байж болохгүй юм. Гэхдээ одоо ажлаасаа чөлөө аваад ч болов энэ асуудлаар явж, хандах ёстой газруудад нь хандана” гэлээ.



О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Уг 2018-08-31 04:14:58
    Моносын тамхи .яанхандах архидах гоёёё гээд байдаг нөгөө гишүүн балай авгайл хийж байшаашдээээ , зүгээрл монголчууд иймл хог шааруудтай амьдарч удирдуулж байнаа...
    • Энхлэн 2018-09-08 15:53:53
      Хэ хэ бичиж байгаа юм аа ойлгож бичээч Моннис гэж компанийн тухай ярьж байхад монос гээд мангартаад байх юм ккк
  • зочин 2018-08-30 15:00:56
    Чулуунбаатар хүн хулхидаж тэрэндээ хүнд хутгалуулж үхсэн гэсэн мэдээ сонсохсон.
  • Jfjckk 2018-08-30 12:23:31
    Үхсэн баасны Монголын толгой баян бөөн өр ширтэй үстэй толгойгоо зулгааж байгаа өрөвдмөөр хүн шдээ
  • Үнэн 2018-08-30 10:57:33
    Би Моннисын үнэнийг нь хэлье: Чулуунбаатар захирал нь байрныхаа мөнгийг уул уурхайд хөрөнгө оруулаад алдчихсан юмаа
  • зочин 2018-08-30 07:02:21
    энэ хөгийн новш захиралсаад байх юу байхав том чуудын гэрт н очоод хэвтээд бай...
  • Иргэн 2018-08-30 04:55:55
    Эрдэнэс монгол гэх төрийн өмчит компани гэхэд эдний байранд түрээс төлж байрладаг , маш ашиг орлоготой компани шүү дээ. Зүгээр л хүсэхгүй бга юм бна
  • Гаж жам! 2018-08-30 03:31:37
    Ийм нахальный залуучууд одоо цагт бидний орой дээр таахалздаг болжээ!!! Голын ус бужигнахад ёроолын хог шаар нь дээш хөвж гарч ирдэг!!!
  • Оюутолгойн бас нэг гай 2018-08-30 02:47:58
    хулгайч нар яасан цадаж ханадагүүй юм бэ оюу толгойгоос өчнөөн идэж байгаа биз дээ