АЗИЙН НААДАМ: М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ
18 дахь удаагийн Азийн спортийн наадмын жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр Индонезийн дэвжээнд эхний барилдаанаа Тайванийн тамирчин Гао Жунюньтэй хийж, ялсан ч хагас шигшээд БНСУ-ын жүдоч Жон Бо Кёонд ялагдсан. Ингээд хүрэл медалийн төлөө БНАСАУ-ын бөхтэй барилдаж, даралтаар цэвэр ялснаар Монголын багийн 11 дэхь медалийг авчирлаа.

Энэ жинд БНСУ-ын бөх Жон Бо Кёон аваргалсан бол Японы жүдоч Эми Кондо мөнгө, Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй олимп, ДАШТ-ий медальт Г.Отгонцэцэг хүрэл медаль тус тус хүртжээ.

Б.ОД

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN  2018-08-29 14:15:58
    10 -0 ..OLSONGUIDEE...
    115.166.58.4
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2018-08-29 11:18:02
    onoo ni 10:0 baikhdaa yakhav dee. judo-giin onoog ni oilgokhui baij yasan surkhii medee bichikh durtai yum be
    202.9.42.159
    Мэдэгдсэн Хариулах