Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журамтай боллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журмыг баталлаа. Тус журам нь гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд зориулж Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүнээс үзүүлэх хандив, тусламжаар ирүүлсэн бараа материал, мөнгөн хөрөнгийг хүлээн авч байршуулах, хадгалах, хуваарилах, тээвэрлэн хүргэх, зарцуулах, тайлагнах харилцааг зохицуулах юм байна.

Сүүлийн жилүүдэд аливаа байгалийн гамшиг болон бусад осол, эндлийн улмаас үүссэн олныг хамарсан хохирлыг арилгахад иргэд, олон нийт сайн дураараа эвлэлдэн нэгдэж, төрөл бүрийн хандив тусламжийг мэдээллийн сувгууд, олон нийтийн сүлжээ зэргийг ашиглан бүрдүүлэх боломж нь өргөн болсон. Гэвч хохирогчдод тухайн тусламж шууд хүрсэн эсэх, үр дүн үзүүлж байгаа зэрэгт нэгдсэн дүгнэлт, хяналт дутмаг байсныг төрөөс зохицуулах зорилготой юм.

Манай орны хувьд жилд дунджаар 3000 гаруй байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой болон бусад осол тохиолдож, гамшгийн улмаас хүний амь нас эрсдэж, эд хөрөнгө, бараа материалын ихээхэн хохирол учирч, эдийн засаг, нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Харин үүний дараа гамшгаас учирсан хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд үзүүлж байгаа тусламжийн зохицуулалт, түүний эрхзүйн орчныг сайжруулах зүй ёсны шаардлага тулгараад байсныг энэхүү журам баталснаар зохицуулах боломжтой болж байна.

Журамд хандив тусламж зохион байгуулах эрх бүхий субъектийг дараах байдлаар заасан байна. Үүнд, гамшиг ослын улмаас учирсан хохирол үндэсний эдийн засаг, нийгмийн дотоод нөөц боломжоос давсан тохиолдолд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор дотоодын хүмүүнлэгийн тусламж хүсэх, уриалга гаргах шийдвэрийг улсын хэмжээнд онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орон нутагт тухайн шатны Засаг дарга гаргана гэжээ.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-08-30 03:46:17
    Pioner Bolormaa Mongoliin ulaan Zagalmain niigemlegt dargaar ochson belen munge taraadag bolson baina, hyanalt baina uu.