Ц.Бат-Өлзий: Үр удмыг минь үндэстэй нь сүйрүүлж үгүй хийсэн хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна
Одоогоос хоёр жилийн өмнө Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт зам тээврийн ослоор нэг гэр бүлийн долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Талийгаач нарын гурав нь бага насны хүүхэд, дөрөв нь том хүн байсан.

Өнгөрсөн хугацаанд хэргийг Төв аймгийн Цагдаагийн газар шалгаж, гурван ч удаа прокурорт шилжүүлсэн байна. Гэвч Төв аймгийн прокурорын байгууллагаас хэргийг гурван ч удаа хэрэгсэхгүй болгожээ.

Хохирогчдын ар гэрийнхэн хууль, хяналтынхныг хэт нэг талыг барьсан, нэг гэр бүлийн долоон хүнийг амийг үнэгүйдүүлж, үлдсэн хүмүүсийг нь доромжилж байна гэж үзэж буй.

Охиноо хоёр хүүхэдтэй нь, хадмуудтай нь автын ослоор алдсан ээж Ц.Бат-Өлзий, талийгаачийн төрсөн эгч Х.Алгирмаа нар өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа.

Тэд хэрэгсэхгүй болгосон хавтаст хэргийг дахин нээн шалгаж, автын осол хийсэн этгээдэд хариуцлага тооцож өгөхийг хүсэв.
 
Талийгаач охин Х.Пүрэвсайханы ээж Ц.Бат-Өлзий “Би хоёрхон охинтой. Гэтэл нэг охин минь гурван сартай хүүхэд, хадам аав ээжийнхээ хамт нас барсан. Өнгөрсөн хугацаанд Төв аймгийн прокурорын байгууллага дандаа нэг талыг барьж ажиллаж байна. Хэргийн гол сэжигтэн болох Ө.Цэцэгшагдарт ямар ч хэрэг үүсгээгүй. Харин эсрэгээрээ миний талийгаач охинд хэрэг үүсгэсэн. Гэтэл хэргийн газарт олон гэрч байсан.

Сэжигтэн Ө.Цэцэгшагдар нь хэргийн газрыг орхиж, замаасаа гарч уул даваад зугтсан байдаг. Ийм байхад хэргийг нуун дарагдуулж байна. Прокурорын байгууллагаас гурван ч удаа хэргийг хаалаа. Одоо гомдол гаргаж, хэргийг дахин сэргээн шалгах боломжгүй гэж хэлсэн. Шуудхан хэлэхэд, хуулийнхан сэжигтэн Ө.Цэцэгшагдарт биш хохирогч болох миний охинд хэрэг үүсгэж, үүрүүлж гурван удаа хавтаст хэргийг хаасан. Бид хаана, хэнд хандахаа мэдэхгүй байна.

Хууль хяналтынхан анх энэ хэргийг жилийн хугацаанд шалгахдаа сэжигтэнг олсон шүү гэж бидэнд хэлж байснаа сая болохоор Цэцэгшагдар сэжигтэн биш болохыг тогтоосон гэж хэлсэн. Ингэж мөнгөтэй хүний талд үйлчилж шийдвэр гаргаж болохгүй ээ. Хуулийнхан өөрсдөө дотроо хэргийг нуун дарагдуулж замхруулдаг юм байна. Эзэнгүй хэрэг мэт явсаар эцэстээ хэргийг хаадаг юм байна. Тиймээс бид эсэргүүцэж эцсээ хүртэл явна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Ерөнхий прокурорт хүртэл хандана. Үхсэний хохь, амьдын зол болж үлдмээргүй байна” гэлээ.  

Түүнчлэн энэ ослоос амьд үлдсэн талийгаач Х.Пүрэвсайханы нөхөр өнөөдөр шокын байдлаасаа гарч чадахгүй хоёр жил боллоо. Аав ээжийгээ, төрсөн эгчийгээ, ханиа, үр хүүхдээ алдсан хүн “Би л үхэх байсан юм. Би амьд яваад яах юм бэ” хэмээн бачимдаж хашгирч, сэтгэлзүйн асар хүнд шокын байдалтай байгаа талаар талийгаачийн эгч Х.Алгирмаа хэллээ.

Хохирогчдын ар гэрийнхний зүгээс хэргийн харьяалалыг Төв аймгаас шилжүүлж Улаанбаатарт авч ирэхийг хүсч байгаагаа хэллээ. Түүнчлэн эл хэрэгт долоон хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг гаргахыг шаардаж төрийн гурван өндөрлөг анхааралдаа авахыг хүслээ.



О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-09-04 05:57:39
    Энэ ялзарсан нийгмийг үндсээр нь өөрчлөх шаардлагатай болсон гэдэг нь харагдаж байна.Энэ ерөнхийлөгч,ер.сайд яагаад дуугүй байна.Хаа байна нөгөө шударга Нямдорж...
    66.181.166.201
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-08-30 14:57:44
    Mongold shudarga zuil bhaa bolison sh tei. Uhsenii hohi amidiin zol bolj bgaa hereg zunduu bsaar bna
    202.9.43.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Бѳѳ 2018-08-30 12:05:08
    Тэр гэмт хэрэгтэн чи үхлийн муугаар нохойн үхлээр үхэх хувь тавилан хүлээж байгаа юм байна , үр удам чинь ч долоон үеэрээ ѳвчин зовлн уй гашуугаар дүүрэн явна
    66.181.160.28
    Мэдэгдсэн Хариулах
  • Tj 2018-08-30 11:11:56
    Tsetsegshagdaraa chi tamd unana. Amiddaa ch amidiin tamd unana.
    203.91.115.40
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-08-30 06:58:03
    Цэцэгшагдар уул даваад зугатаасан л бол яах аргагүй хэрэгтэн мөн. Прокурорт ичих нүүр байна уу ?
    103.10.21.83
    Мэдэгдсэн Хариулах
  • H 2018-08-30 02:20:07
    Huwiin arga hemjee aw
    43.242.241.247
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-08-29 14:13:06
    шүүх ба 76д терор хийх хэрэгтэй дээ.
    66.181.187.113
    Мэдэгдсэн Хариулах
  • яана даа, харамсаж байна 2018-08-29 09:49:25
    Монголд шударга хуульчид үгүйлэгдэж байна.ЦААШ нь ярих уу гэх ажилтай хуулийнханг зөв замд оруулахад их хугацаа шаардлагатай. Шүүгч, прокурор нар тэрбумтан болж...
    150.129.142.207
    Мэдэгдсэн Хариулах
    • Эббэ  2018-08-29 13:39:54
      Яг ү х эн
      83.249.37.200
      Мэдэгдсэн Хариулах