Наранд хэт удсан тарвас хүний биед сөрөг нөлөөтэй
Тарвасанд хордсон иргэд, хүүхдүүд ХӨСҮТ-д олноор ирж байна гэсэн мэдээлэл их гарч байна.

Тэгвэл энэ мэдээллийг албаныхан үгүйсгэж байна. Энэ мэдээлэл ташаа, одоогоор тарвас идээд хордлогонд орсон гэх хүн ирээгүй гэв.

Гэхдээ тарвас идээд өдөржин гүйлгэж, бөөлжсөн гэх иргэд байгаа ч эмнэлэгт хандсангүй гэх постууд олон харагдав.
Тарвас идээд хордлогонд орж байгаа талаар албаныхан тайлбарлахдаа гадуур хэт халуун наранд удаасан байлгасан тарвасыг зарж байгаа нь хүний биед сөрөг нөлөөтэй, хор болдог гэнэ.

Түүнээс тарвасыг улайлгах гэж зориудаар хордуулсан, бордсон зүйл байхгүй.

Ер тарвасыг ишнээс нь салгаад хэт халуун наран удаан байлгавал хүнийг хордуулах бодис үүсдэг байна.
Тиймээс наранд зарж байгаа,  хувааж зүссэн тарвас авч идэхгүй байхыг зөвлөж байна.
 
О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-08-29 03:14:18
    ямарч хүнс дулааны үйлчлэлээр ялзралд орно шүү дээ. элдэв хурц өнгөтэй ногоо л аюултай.
    103.229.121.174
    Мэдэгдсэн Хариулах