
"Жакарта-Палембанг-2018" Азийн наадмын 10 дахь өдөр өндөрлөлөө. Өчигдөр/08.28/ Хөнгөн атлетик, Сагсан бөмбөг 5х5 эмэгтэйчүүдийн баг, Кураш, Уран сайхны гимнастик, Бокс, Софт теннисний тэмцээнүүдэд Монголын баг тамирчид оролцов.
ОНЦЛОХ – Боксын эрэгтэйчүүдийн 60кг-ийн жинд Э.Цэндбаатар Туркмений тамирчин Хурсанд-ыг 5:0 харьцаагаар хожсоноор ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАВ. Мөнгөн медалийн төлөөх тоглолт 08 дугаар сарын 31-ний өдөр Монголын цагаар 13:45 цагт эхэлнэ.
САГСАН БӨМБӨГ 5Х5
- Монгол 51 – 80 Тайланд
Эмэгтэйчүүдийн V-VIII байрны төлөөх эхний тоглолтод манай тамирчин Тайландын багтай толож 51:80 онооны харьцаатай хожигдов. Дараагийн тоглолт 08.30-ны өдрийн Монголын цагаар 09:00 цагт тоглоно.
ХӨНГӨН АТЛЕТИК
Эрэгтэйчүүдийн 200м хэсгийн гүйлт:
- Э.Төртогтох - XXVI байр/ 23.07 – Хувийн дээд амжилт/
ВОЛЕЙБОЛ
- Монгол 1:3 Непал
Эрэгтэйчүүдийн XIII – XVIII байрны төлөөх тоглолтод манай баг тамирчид Непалын багтай таарч 1:3 харьцаагаар хожигдов.
КУРАШ
Өнөөдөр Кураш бөхийн эрэгтэйчүүдийн -66кг, +90кг, эмэгтэйчүүдийн -52кг-ийн барилдаан явагдаж А.Батсуурь, Ж.Баасандаш, Х.Цогтгэрэл, Б.Тэмүүлэн, Э.Нүрзэдмаа, Э.Гэрэлмаа нар оролцож тэмцээнээ өндөрлүүлэв.
УРАН САЙХНЫ ГИМНАСТИК
Ганцаарчилсан төрөл финал:
- Х.Ундрам - XX байр /42.650 оноо/
БОКС
Эрэгтэйчүүдийн 52кг Хүрэл медалийн төлөөх тоглолт:
- Г.Ган-Эрдэнэ Тайландийн тамирчин Тонгдээ-д 2:3 харьцаагаар хожигдов.
Эрэгтэйчүүдийн 60кг Хүрэл медалийн төлөөх тоглолт:
- Э.Цэндбаатар Туркмений тамирчин Хурсанд-ыг 5:0 –оор хожсоноор ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАВ.
Мөнгөн медалийн төлөөх тоглолт 08 дугаар сарын 31-ний өдөр Монголын цагаар 13:45 цагт БНХАУ-ын тамирчин Шан Жүн-тэй тоглоно.
СОФТ ТЕННИС
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл:
- Б.Энхжин - Пакистаны тамирчин Кан-ыг 4:0 харьцаагаар хожиж, Индонезийн тамирчин Прима-д 1:4 хартцаагаар хожигдон хэсгийн тоглолтоос хасагдсан.
- Э.Тэлмэн - Филиппиний тамирчин Дамиан –д 3:4 харьцаагаар хожигдож, БНСУ-ын тамирчин Ким ДонгХон-д 0:4 харьцаагаар хожигдон хэсгийн тоглолтоос хасагдсан.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл:
- Б.Норовсүрэн – БНХАУ-ын Юу ЮуанИ-д 0:4 харьцаагаар хожигдож, Энэтхэгийн тамирчин Мэхра-г 4:2 харьцаагаар хожиж, Лаосын тамирчин Алияа-г 4:0 харьцаагаар хожиж хэсгийн тоглолтоос хасагдсан
- Б.Чинмөрөн – Пакистаны тамирчин Кан-ыг 4:0 харьцаагаар хожиж, Пиллипиний тамирчин Катиндиг-д 0:4 харьцаагаар хожигдож, Тайландын тамирчин Дарэс-д 0:4 харьцаагаар хожигдон хэсгийн тоглолтоос хасагдсан.
Холимог багийн төрөл 08.29-ний өдөр, эрэгтэйчүүдийн болон эмэгтэйчүүдийн багийн төрөл 08.31-ний өдөр зохиогдоно.
Эх сурвалж: МҮОХ