Санхүүгийн зохицуулах хорооноос сэрэмжлүүлж байна
Санхүүгийн зохицуулах хороо УИХ, Засгийн газраас гаргасан шийдлийн дагуу “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргаж, нийтэд арилжаалах бэлтгэлийг холбогдох байгууллагуудтай хамтран хангаж байна.


Иргэд ч үнэт цаасны компаниудад шинээр данс нээлгэх нь нэмэгдэж, хувьцаагаа эдийн засгийн эргэлтэнд оруулахад идэвхтэй бэлтгэж байна.

Олон нийтийн хүлээлт нэмэгдэж, үнэт цаасны компаниудаар данс нээлгүүлэх үйл явц идэвхжиж буйг ашиглан иргэдийг залилан мэхэлж, хуурамч данс нээх зэргээр хохироох явдал гарч болзошгүй тул сэрэмжтэй байж, үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа явуулах эрх, зөвшөөрөл бүхий брокерийн компаниар үйлчлүүлэхийг нийт иргэддээ анхааруулж байна.

Данс нээсэн үнэт цаасны компани тань цаашид ч таны санхүүгийн хамтрагч байх тул ул суурьтай сонгож, үүний тулд юуны өмнө Хорооноос тусгай зөвшөөрөл авсан эсэхийг сайтар нягтлахын дээр үйл ажиллагаа, хүний нөөцийн болон техник технологийн чадавхи, баталгаатай, найдвартай байдлыг харгалзан үзэхийг зөвлөж байна. Тус зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа явуулж буй үнэт цаасны компаниуд болон “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаатай холбоотой мэдээллийг хороо, Монголын хөрөнгийн бирж, ТӨХК, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн  цахим хуудасуудаас авах боломжтой юм. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зориг 2018-08-28 08:32:47
    Энэ мэдээгээ лавшруулаад эрх бүхий компаниудын утас мэйл гэх мэт хаягуудыг нь албан ёсоор оруулчуул тэ.