“Стамфорд” сүлжээний хохирогч болох 39 хүн мэдүүлэг өгчээ
Одоогоос жилийн өмнө Монголд  “Стамфорд” гэх нэртэй компани үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Эл компани нь иргэдээс хөрөнгө оруулалт авах замаар хууль бусаар мөнгө босгож бусдыг залилдаг болох нь тогтоогдсон юм. Улмаар хууль, хяналтын байгууллагаас энэ сарын эхээр тус компанийг хариуцсан ОХУ-ын иргэн Евгений Персовыг цагдан хорьж, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд мөн хэд хэдэн монголчуудыг ч хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм байна.

Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Эрдэнэбилэг “Одоогийн байдлаар Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт энэ сүлжээтэй холбоотой 14 хэрэгт бүртгэл нээж, шалгалтын ажиллагаа явуулж байна. Нийт 39 хүн хохирогчоор мэдүүлэг өгөөд байна. Нарийн тоо нь гараагүй. Цаашид хохирогчийн тоо нэмэгдэж магадгүй” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-08-28 09:02:17
    Монгол хүний нэг гэнэн итгэмтгий зан түшиглэсэн луйвар их явах болжээ