Улсын сургуульд үнэгүй бүртгэж, оруулж өгнө хэмээн мөнгийг нь залилжээ
Нийслэлийн цагдаагийн газар, УМБГ-аас залилангийн хэрэгтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
 
Сүүлийн үед сүлжээний бизнес нэрийдлээр бусдыг залилах, эд мөнгөөр нь хохироох цаашлаад шинэ оюутнуудыг залилах хэрэг гарч байгааг сэрэмжлүүлж байна.
 
Нийслэлийн цагдаагийн газраас “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд хэд хэдэнзалилангийн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.
 
Тодруулбал, Улсын сургуульд үнэгүй бүртгэж, оруулж өгнө гэж мөнгийг нь залилжээ. Мөн нийтийн байранд үнэгүй суулгана хэмээн шинээр ирсэн оюутны мөнгийг залилсан хэрэг гарчээ. Эдгээр залилуулсан иргэд зарын дагуу танилцаж, улмаар мөнгөө бусдад алдаж залилуулжээ.  

Тиймээс иргэд, оюутан залуусыг элдэв зар мэдээлэлд хууртагдаж залилуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.