Нийт 14 цэцэрлэг, сургуульд хүүхдүүд явах боломжгүй болжээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хичээлийн шинэ жилийг угтаж сургууль, цэцэрлэгүүдэд урьдчилсан шалгалт хийжээ. Тэгвэл энэ жил нийт 14 цэцэрлэг есдүгээр сарын 01-нд нээлтээ хийж, хүүхдүүдээ авах боломжгүй байна.
 
Тодруулбал,  Багануур дүүргийн 138 дугаар цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 54-р цэцэрлэг, Хан-уул дүүргийн 121, 41-р цэцэрлэг, Баянгол дүүргийн 47-р сургууль, 164-р цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 126, 53 дугаар сургууль, 146-р цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 102, 19, 174 цэцэрлэгийн өргөтгөлүүд, 18 цэцэрлэг, СХД-ийн 127 дугаар цэцэрлэг 9-р сарын 01-нд хүүхдүүдээ хүлээн авах боломжгүй байгаа юм байна.

Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэг гэхэд л саяхан улсын комисс хүлээн авсан боловч суурийн давхарт хөрсний ус нэвчиж, зоорийн давхарт байрлах цахилгааны шит болон узелийн өрөөгөөр ус нэвчиж, хоёр цаг тутамд насосоор шавхалт хийгдэж, чийгтэй орчинд цахилгаанд цохиулах, аваар осол гарах эрсдэлтэй болжээ.


О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.