Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн удирдлагуудыг авлигын хэргээр шалгаж байна
Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт холбогдон шалгуулж байна.

Учир нь, АТГ-аас тус ангийн Санхүүгийн албаны дарга, нягтлан бодогч, нярав зэрэг албан тушаалтнуудыг сэжигтнээр татан шалгаж эхэлжээ.

Тэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ахлагч, ажилчдад олгох цалингийн дүнг сар бүр тодорхой тоогоор нэмж, түүнийгээ хувийн дансандаа шилжүүлж авдаг байсан нь тогтоогджээ.
 
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “Зэвсэгт хүчний дугаар ангийн санхүүгийн дарга, нягтлан бодогч, нярав зэрэг албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгаж байна. Тэд ахлагч, ажилчдад олгох цалингийн дүнг сар бүр тодорхой тоогоор нэмэгдүүлж түүнийгээ нягтлан бодогч, нярав нарын дансанд шилжүүлэн завшиж байсан байж болзошгүй” гэх тайлбарыг өгсөн юм.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • үнэнийг хүсэгч 2018-08-28 09:15:59
    Цэргийн бүх байгууллагуудын санхүүд шалгалт хий. Бүгд адилхан идэж байгаа.Ялангуяа захирагч, санхүүгийн дарга 2 ын нийлж иддэг арга нарийссан байгаа.Тендер, шах...
  • zochin 2018-08-28 05:44:13
    er ni ene mongold chini awilga awdagguy khun bayna uu? miegiin enkhboldyn ulger duuryalal