Сургуулийн орчинд хийжүүлсэн ундаа, чипс зарахыг хориглоно
Ерөнхий боловсролын сургуулиудыг тойроод ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг, түргэн хоолны газар их байдаг билээ.

Хүүхдүүд ширхэгийн хоол болон хийжүүлсэн ундаа, чипс зэргийг байнга худалдан авч иддэгээс болж 10 хүүхэд тутмын 6 нь илүүдэл жинтэй болж байна гэсэн судалгааг НЭМГ-аас гаргасан байна.

Ер нь хүүхдийн эрүүл мэндэд хортой хоол болон хийжүүлсэн ундаа зарахыг хориглох нь зөв. Олон улсад сургуулийн орчимд хийжүүлсэн ундаа болон чипс зэргийг бүр хуулиараа хориглосон байдаг аж. 

Харин энэ жилээс эхэлж хориглох шийдвэр гаргаж байгаа талаарх мэдээлэл байна.

Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам цэцэрлэг, дотуур байр, үдийн цайнд зарцуулж буй хоол, хүнсний зардлыг нэмэх саналыг Сангийн яаманд хүргүүлжээ. Ингэснээр 2019 оны нэгдүгээр сараас эхлэн дээрх төрлийн зардал нэмэгдэх аж.

Мөн энэ хичээлийн жилээс эхлэн сургуулийн цайны газарт хийжүүлсэн ундаа, чипс зэрэг хүүхдийн эрүүл мэндэд хортой зүйл борлуулахгүй байх шаардлага тавьж байгаа аж. Хэрэв уг шаардлагыг биелүүлэхгүй бол тухайн цайны газартай хийсэн гэрээг цуцлах юм байна.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-08-28 05:12:16
    surguuliin oiroltsoo baydag tutsnuudiig zayluulaaguy bayji iim bas neg khudlaa yum yarikhaa bolioch
    122.201.24.135
    Мэдэгдсэн Хариулах