Бэлэн мөнгөөр зорчихыг завдсан 11 мянган зорчигчийг буулгажээ
Нийслэлийн нийтийн тээврийн газраас тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд шалгалт хийж байгаа билээ.

Шалгалтаар зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавьж, хууль дүрэм таниулах мэдээлэл сурталчилгаа хийх, зөвлөмж материал тараах, судалгаа хийх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, автобусны буудлуудад ажиллаж, картаар үйлчлүүлэх мэдээллийг түгээх, илэрсэн зөрчлийг арилгуулна.

Энэ ажлын хүрээнд Сити Баз Консалтинг ХХК-иас 100 шалгагч, хяналтын ажилтныг 47 автобусны буудал дээр ажиллуулж, нийтийн тээврээр зорчигчдод зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан байна.

Тав хоногийн турш үргэлжилсэн шалгалтын явцад нийтийн тээврээр зорчиж буй 11.481 зөрчилтэй иргэнийг тээврийн хэрэгслээс буулган, ухаалаг картаар зорчихыг зөвлөж, үлдэгдэл хүрэлцэхгүй байсан смарт картанд 9.820 удаа цэнэглэлт хийж, 9.700 хүнд мэдээлэл өгч, 10.998 хүнд санамж тарааж ажиллажээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2018-08-30 11:04:32
    ИЙМ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА БАЙНА.ТИЙМД ҮҮНИЙГ ЯАЖ ЗОХИЦУУЛАХ ВЭ ГЭДГЭЭ БОД.НЭГ УДАА БУУЛГАНА БИЗ.ДАХИАД Л СУУНА ШҮҮ ДЭЭ.ХААЯА АВТОМАШИН ЯВДАГГҮЙ ӨДӨР АВТОБУСАНД СУУ...
    202.179.4.242
    Мэдэгдсэн Хариулах
  • хотын иргэн 2018-08-29 07:32:06
    дээрх тоо баталгаагүй хуурамч худлаа тоо байна.Авобусны буудал дээр шалгагч нь цаг бүртгэж байнаа юм шиг л зогссож байдаг шүү дээ.Юун хүн буулгах, карт цэнэглүү...
    66.181.165.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Бэлэн мөнгө 2018-08-29 01:29:44
    Яг үнэнийг хэлэхэд би сардаа 1-2 удаа автобусаар зорчдог. Нэг удаагийн карт гаргавал хүмүүс хэрэглэх болно
    202.70.34.132
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-08-28 07:14:01
    жолооч нар цалин авна бас зорчигдоос мөнгө авна. зарим нь бүр мөнгөө өгөөд яваарай гэнэ. арай л дэндүү байна аа.
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-28 06:04:40
    Шалгагч гэж юу байдаг юм. Өдөржингөө суудал бөглөж жолоочтойгоо ундааны мөнгөө оллоо гээ л бэлэн мөнгө хураагаад явдаг шүү дээ. Нууц биш
    185.231.15.20
    Мэдэгдсэн Хариулах