Сургууль, цэцэрлэгийн багш нарт давуу байдал олгосон мэдээллийг шалгана
 
Цэцэрлэггүй, сургуульгүй үлдсэн хүүхдүүдийн эцэг эх багш, эрхлэгчид нь хахууль өгч хүүхдээ элсүүлэх тохиолдол байдаг. Зарим сургуулиуд бүр хахуулын тариф тогтоосон байгаа талаар эцэг эхчүүд хууль хяналтын байгууллагад гомдол гаргасаар байна.
 
Тухайлбал, өнгөрсөн сард Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургуулийн захирлыг АТГ-д шалгуулна гэсэн мэдээллийг хэсэг багш, ажилчид хийсэн ч энэ талаар одоогоор гомдол ирж, шалгалт хийгдээгүй байна. 
 
Мөн нэгдүгээр, 18 дугаар, 84 дүгээр зэрэг сургуулиуд тогтсон жишгээр газрын мөнгө авч, хүүхэд элсүүлж байна гэсэн гомдол мэдээлэлд АТГ-аас хяналт шалгалт хийх ёстой юм.

Ер нь сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар бусдад илт давуу байдал олгосон талаарх мэдээллийг шалгах үүрэгтэй. Боловсролын салбар дээр хандив тусламжийн асуудлаа нарийвчлан зохицуулж, эрх зүйн зохицуулалтаа сайжруулах хэрэгтэй байна. Энэ төрлийн зөвлөмжийг АТГ-аас байгууллагуудад хүргүүлдэг ч биелэлт муу байгаа гэдгийг АТГ-аас онцлов.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.