Нас барагсдын хойчийн буянд зориулж зул өргөсөн Б.Эрдэнэзул нарыг албадан тараажээ
Өнгөрсөн сараас эхлэн Хэлмэгсэдийн хөшөө болон төв талбай, Ю.Цэдэнбалын хөшөөний баруун талын талбайд нас барагсдын хойчийн буянд зориулж 108 зул өргөж яваа бүсгүй Б.Эрдэнэзул, Т.Хулан, Р.Сүнжидмаа нарыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс захирамж гарган өчигдөр орой баривчилжээ.

Тодруулбал, Жагсаал цуглааныг албан тараах тухай захирамжийн дагуу дүүргийн ЗДТГ-ын даргын гаргасан шийдвэрийг цагдаа нар хэрэгжүүлж, ийнхүү албадан тараажээ.

Иргэн Б.Эрдэнэзул нь 49 хоног тасралтгүй зул өргөх байсан гэнэ. Тэдэнтэй хамт цаг бусаар зуурдаар амиа алдсан, мөн бусдын санаатай үйлдлээр халуун амиа алдсан бурхан бологсдын ар гэрийнхэн хамтран талийгаачдаа хүндэтгэн ийнхүү зул өргөж байхад нь хүчээр буулгаж, фургон машинд суулгаад аваад явжээ. 

Б.Эрдэнэзулын хувьд 36 дахь өдрөө тасралтгүй зул өргөсөн бөгөөд цаашид 49 хоногийг дуустал 108 зул өргөх буяны ажлыг үргэлжлүүлэхийг ард иргэдээсээ хүсчээ. 

О.Сайхан
Оллоо.mn 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-08-29 04:16:45
    Цаасан цэцэг тавьж байгаан хотын соёлтой солиотуудын үйлдэл, зул өргөж байгаа нь хөдөөгийн хүн чанартай хүмүүсийн үйлдэл. Малчид, тариаланчид байгүй бол чи юуга...
  • Иргэн 2018-08-28 08:12:30
    Хэрэггүй ашиггүй дэмий юмаар хөөцөлдөж амьдрахаа боль Амьд байхдаа хүмүүжилтэй ухаантайхан учиртайхан амьдарцгаая Нас барсан хүнд юу ч хэрэггүй ш дээ
  •  2018-08-28 04:28:53
    ОРК байдлаасаа гарая гэвэл хөдөөгөө өөд татаж хүн шиг амьдруул. хөдөөний хүн гэж тэнэг хүн шиг байхыг дэмжээд ИХ-д тэрийг нь ашиглаад ОРЪууд гарч ирж байна.
  • зочин 2018-08-28 04:12:16
    Энэ эмэгтэй хүн ухаантай юм бол Цэдэнбал гуайн хөшөөнд ганц ширхэг цэцэг тавьж сур, ингэж муухай муйхарлаж болохгүй чи 21-р зууны монгол ээж хүн шүү дээ
  • Amar 2018-08-28 03:42:11
    Монголчууд аа.Нүүдэлчин малчид шиг байдгаа одоо болио.Суурьшмал иргэд шиг дүрэм журмаараа амьдарч сурах цаг болсон.Хууль журмаар нь зөвшөөрөл авч зул өргө л дөө...
    202.179.26.60
    Мэдэгдсэн Хариулах