Наадмын өмнөхөн ШТС-иуд үнээ нэмсэнд ард иргэд бухимдаж байгаад асуудал намжиж, үнийн нэмэгдэлтэй эвлэрэв.
Яагаад өнөөдрийг болтол хэн ч дуугархгүй байгаа юм бэ. Даварсан даруулга байхгүй шатахуун импортлогчдыг ингээд давраагаад байх юмуу. Энэ асуудалд нь хууль хяналтынхан болоод шалгалт хийх ёстой эрх бүхий байгууллагууд нь юу хийгээд суугаад байдаг юм бэ. Нүд нь таглаатай, чих нь бөглөөстөй юм шиг байдгаа хэзээ болих юм бэ.
Одоо есдүгээр сарын 03-наас цалин нэмэх сургаар бас дахин шатахууны үнэ нэмэгдвэл ард иргэд та бүхэн битгий гайхаарай. Угаасаа нэмнэ дээ гэж цаагуур чинь ярьж байна. Одоо тэгээд АИ-92 шатахуун 2000 төгрөгт хүрэх үү. Хэтэрхий шулаач нийгэмд амь зууж байгаадаа үнэхээр харамсч байна.
Ямар ч шалтгаангүйгээр шатахууны үнэ нэмсэн асуудалд ШӨТХГ-аас юу хийв, ямар арга хэмжээ авав.
Өчигдөр тус газраас цаг үеийн байдлаар мэдээлэл хийжээ.
Тус газрын дарга Б.Лхагваа нь нөгөө л улиг болсон хариултаар хэлсэн байх юм.
Тэрбээр “Шатахууны үнэ нэмэгдэж, зарим бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орсон нь иргэд, хэрэгчлэгчдийн бухимдлыг төрүүлж байна. Тиймээс энэ асуудал ШӨХТГ холбогдох эрх үүргийнхээ дагуу хяналт шалгалт хийж байгаа. Оны эхэнд шатахуун импортлогчид үнээ нэмсэн асуудалд манайхаас шалгалт хийж, холбогдох аж ахуй нэгж байгууллагуудад нийтдээ 55 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Нийт 10 аж ахуй нэгж байгууллагаас 5 нь зөрчлөө арилгаж торгуулиа төлсөн. Харин “Сод Монгол”, “Шунхлай”, “Тэс петролеум”, “Ойн бирж” ХХК компаниудын асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн.
Шатахууны үнийн асуудлаар Засгийн газар Үнэ тогтворжуулах зөвлөлийг байгуулан ажиллаж байгаа.
Төрийн хяналт зохицуулалтайгаар явж байгаа ажил учраас ШӨХТГ нь Өрсөлдөөний тухай хуулийн дагуу шатахуун импортлогчдыг үгсэн хуйвалдаж, үнээ нэмлээ гэж хэлэх мөн шалгах эрхгүй. Шатахууны үнийн асуудлыг АМГ хариуцсан. ШӨХТГ холбогдох мэргэжлийн байгууллагын судалгаанд тулгуурлан хяналт явуулдаг” гэв.
Ингэж л арьсаа хамгаалж, өөрсдийгөө зөвтгөж, бусдад бурууг чихэж байгаа газар бололтой.
Үнээ нэмж даварсан газруудад зөвхөн мөнгөн дүнгээр торгууль тавина. Тэдэнд бол нэг өдрийн орлогын мөнгөөрөө торгуулиа төлөөд өнгөрнө. Гэвч ийнхүү даварч, ард иргэдийг шатахууны үнээрээ дарамталж байгаа газруудын тусгай зөвшөөрлийг нь цуцлаад үйл ажиллагаа явуулахгүй болтол нь арга хэмжээ авчихаж чаддаггүй юмуу даа.
О.Сайхан
Оллоо.mn