Банкны салбарын ажилтны баруун бүсийн зөвлөгөөн болов

Монголбанкнаас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй банкны салбарын удирдах ажилтны баруун бүсийн зөвлөгөөн наймдугаар сарын 23-наас 25-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт боллоо.  

Тус зөвлөгөөн нь Монголбанкнаас  мөнгөний бодлогын болон банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийх, салбарын ажилтнууд Төв банкны бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх талаар хийж буй ажлын туршлага, санал бодлоо хуваалцан хэлэлцэх, тэдний бүтээлч хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Зөвлөгөөнд  Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг болон газар хэлтсийн захирлууд, аймгийн удирдлагууд оролцлоо. Мөн энэхүү зөвлөгөөнд Олон Улсын Валютын Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нейл Сакер урилгаар оролцон ОУВС-гаас Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Зөвлөгөөний үеэр Монголбанкны зарим газрын захирлууд болон мэргэжилтнүүдээс “2017 онд хэрэгжүүлсэн төрийн мөнгөний бодлогын үр дүн”, “2018 онд баримтлах үндсэн чиглэл, Банкны салбар дахь технологийн чиг хандлага: Fintech”, “Мөнгөн тэмдэгтийн чиг хандлага, асуудлууд”, “Судалгаа шинжилгээ, мэдээ тайлангийн дүнг зорилтот хэрэглэгчдэд оновчтой хүргэх нь” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн ба бүсийн банкны салбарын ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, туршлага солилцох уулзалтуудыг хийлээ.



Эх сурвалж: Монголбанк

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.