Нийт 38 сургууль гурван ээлжээр хичээллэнэ
Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдсэн энэ өдрүүдэд сургуулийн засвар бүрэн дуусаагүй, сургууль байхгүй сурагчид хаана хичээллэх вэ гэсэн асуудал гарч ирж байна.

Өчигдөр БСШУСЯ-наас өргөтгөсөн мэдээлэл хийлээ. Энэ яам ойрын үед хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа яам юм.

Хүн амын өсөлт, боловсролын хөгжлийн шаардлагаар шинээр үүсч буй хэрэгцээ шаардлага,ашиглалтын хугацаа дууссан, зориулалтын бус байранд сургалт явуулж буй зэрэг шалтгаанаас болоод сургууль, цэцэрлэгийн асуудал хүрэлцээгүй байсаар байна гэдгийг салбарын сайд нь онцолсон.

Тэгвэл энэ жил  38 сургууль гурван ээлжээр хичээллэх юм байна. Өнгөрсөн жил 27 сургууль 227 бүлэг гурван ээлжээр хичээллэж байжээ. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.