МИАТ компанийн дэд захирал Н.Энхбаатарыг батлан даалтад гаргажээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэсэн хэрэгт буруутгагдан улмаар цагдан хоригдсон МИАТ компанийн дэд захирал Н.Энхбаатарыг батлан даалтад гаргасан гэх мэдээллийг албаны эх сурвалж хэллээ.
 
Тодруулбал, энэ сарын 23-нд буюу өнгөрсөн долоо хоногт түүнд холбогдох цагдан хориог сунгах эсэх шүүх хурал болсон юм. Прокурор болон шүүхээс түүнийг дахин нэг сараар хугацааг нь сунгаж хорих шийдвэрийг гаргасан байдаг юм. Гэвч түүний өмгөөлөгч шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлож байгаа Б.Мөнх-Эрдэнэд гомдол гаргаснаар тухайн өдрөө батлан даалтад гаргажээ.
 
Н.Энхбаатар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байгаад МИАТ-ийн дэд захирлаар томилогдсон нэгэн бөгөөд “Энканто таун” хотхонд үнэтэй байр яаж авснаа мөн, Тоёото ланд крузер машин хэрхэн авснаа тайлбарлаж чадахгүй байгаа ажээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • тэднийг төрд сөөмч буй ойртуул 2018-08-28 11:30:20
    golognuud
  • zochin 2018-08-28 02:55:21
    засс иймэрхүү хөөсөн мантуу шиг мангар бацаанууд яагаад дарга болоод, амархан хөрөнгөжөөд байна вэ. Ойлгомжтой шүү дээ. Цалин хэд вэ??? хувийн бизнес???
  • zochin 2018-08-28 02:35:50
    genet tsadah Gedsend haltai gej
  • Зочин 2018-08-28 02:05:45
    ОЙЛГОМЖТОЙ ШДЭЭ... НЭЭХ СҮР ДУУЛИАН БОЛООД Л БАРИНА БУЦААГААД Л ЦАГААТГАНА. УГААСАА ХУУЛЬ ШҮҮХИЙНХЭН ӨӨРСДӨӨ ИНГЭЖ ЭНЭ ХЭДИЙГ АЙЛГАЖ ИДСЭН МӨНГӨНӨӨС НЬ ХУВААЛЦД...
  • Зочин 2018-08-28 01:54:44
    Муу хувалзнууд ах нь Ерөнхий сайд болхоор зүгээр өнгөрөх юм байна л даа