Зам шалгаж явсан шалгагч галт тэргэнд дайруулж амиа алджээ
 Төмөр замын салбарт хариуцлагагүй зуд, гай гамшиг нүүрлэжээ.

Тодруулбал, олон улсын зорчигчийн 112-р галт тэргэнд Замын-Үүд өртөөний төмөр замын шалгагч дайруулж амиа алдсан золгүй  хэрэг өчигдөр өглөө 11.00 цагийн үед гарсан байна.

Дайруулж амиа алдсан хохирогчийн бие хоёр хуваагдан салсан байсан талаар эх сурвалж мэдээллээ. 

Золгүй явдлаар нас барсан замын шалгагч нь УБТЗ-ын даргын тушаалаар замын даргын нэрэмжит үзлэг хийж явсан нэгэн аж. Тус галт тэргийг жолоодож явсан машнист нь нэг жил гаруйн өмнө энэ ажилд томилогдсон нэгэн байжээ.  

Энэ талаар албаны эх сурвалжуудаас мэдээлэл авахыг хүссэн боловч зарим нь утсаа авахгүй, хэвлэлийн төлөөлөгч нь ээлжийн амралттай байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • m 2018-08-28 11:26:00
    согтуу байсан байх вагон явж байхад зам дээр хэвтэж байдаг