Голомт банк Кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий Монголын анхны банк боллоо
2014 оны 8-р сарын 27-ны өдөр болсон Санхүүгийн Зохицуулах Хорооны ээлжит хурлаар Голомт банкинд кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосноор, тус банк Монголын хөрөнгийн зах зээлийн түүхийн шинэ хуудас болсонкастодиан банкны үйлчилгээг үзүүлэх эрхтэй анхны арилжааны банк болж байна.

Голомт Банк нь кастодиан банкны үйл ажиллагааны хүрээнд харилцагчийн үнэт цаас болон бусад хөрөнгийг найдвартай хадгалах, үнэт цаасны бүртгэл, төлбөр тооцоог нэгтгэн гүйцэтгэх, өмчлөх эрхийг баталгаажуулах, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, орлого, татварын тооцоолол хийх зэргээр үнэт цаасны зах зээлийн арилжааны мэргэшсэнцогц үйлчилгээг үзүүлэхийг зорьж ажиллах ажээ.

Кастодианы үйлчилгээ нь Монголын хөрөнгийн зах зээлд нэн шаардлагатай байгаа бөгөөд дотоодын хөрөнгө оруулалтын сангууд үүсч хөгжих, гадаадын хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгийн зах зээлд идэвхитэй оролцох боломжийг бүрдүүлэх, ингэснээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, үнэт цаасны арилжаа идэвхижих зэрэг ач холбогдолтой юм.

Ийнхүү Голомт банк нь банк санхүүгийн зах зээлд өөрийн тэргүүлэгч байр сууриа хадгалан, кастодианы үйлчилгээг амжилттай хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж ажиллахаар боллоо.
Бусдад түгээх
  • gplus