АТГ: Х.Энхжаргал даргад 19 настай охин байхгүй
Сүүлийн үед АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалыг “авч хаях” гэсэн оролдлого хүчээр авсаар байна. Бүр сүүлдээ ташаа мэдээлэл тарааж байгаа талаар АТГ-ынхан өөрсдөө тайлбар хийлээ.
 
Тодруулбал, АТГ-ын дарга Х.Энхжаргалын 19 настай охин “Шарын гол”-ын уурхайн ТУЗ-ийн даргаар ажилладаг гэсэн мэдээлэл гарч эхэлсэн юм.

Тэгвэл энэ мэдээлэлд АТГ-ын эх сурвалж “Х.Энхжаргалд даргад 19 настай охин байхгүй. Аль нэг компанийн ТУЗ-д ажилладаг хүүхэд ч байхгүй. Энэ бол санаатай тараасан мэдээлэл. Бидний авсан мэдээллээр, хэсэг бүлэг хүмүүс АТГ-ын нэр хүндийг унагаах, үйл ажиллагааг нь саармагжуулах зорилгоор санаатайгаар энэ бүхнийг хийж байна.

Бүр цуврал мэдээлэл бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Бид энэ бүхнийг цагдаагийн байгууллагаар шалгуулна. Өмгөөлөгч Пүрэвбаатарыг та бүхэн хэний өмгөөлөгчөөр ажиллаж байсныг мэдэж байгаа байх.

Нөгөөтэйгүүр, энэ хүн АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Гэтэл энэ байгууллага АТГ-ын нэр хүндийг зориуд унагах гэсэн үйлдэл удаа дараа гаргалаа. Тиймээс цаашид бид хууль бус гүтгэлэгтэй тэмцэж, цагдаагийн байгууллагад хандана” гэлээ.

Өмгөөлөгч Пүрэвбаатар нь алдарт төмөр замын гэх хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан болохоор хэний хүн гэдэг нь тодорхой байгаа юм.
 
О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN  2018-08-27 12:18:05
    TER DEMII YRIA YAH VE ,GOL N AJLAA L HII. BAYR ,BAYRTCOGT ,SAIHANBILEG ,60 TERBUM INGEED L MARTAA YU ...TA NARIIG AJLAA L HII GEJIINE IRGED.