Үдийн цай хөтөлбөр хэрэгжих боломжгүй болоод байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэл дэх Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд шалгалт хийсэн байна. Шалгалтанд нийслэлийн найман дүүргийн боловсролын хэлтэс, есөн дүүргийн 39 ЕБС, 51 цэцэрлэг, цэцэрлэгүүдийг хоол, хүнсээр хангадаг зургаан хангамжийн төв, оюутны 12 дотуур байр, нийт 116 байгууллагыг хамруулжээ.

5, 18, 159, 81 дүгээр цэцэрлэгүүд огт засвар хийгээгүй, үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байсан байна. Түүнчлэн 11 цэцэрлэг сургуулийн засварын ажил бүрэн дуусаагүй байжээ.

 Нийслэлийн боловсролын газар, Өмчийн харилцааны газраас гал тогооны газартай сургуулиудын цайны газарт үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажиллах аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах шийдвэр гаргасантай холбогдуулан шалгалт хийхэд бэлтгэл ажил нь хоол үйлдвэрлэлийн газрын бэлтгэл ажил хангагдаагүй, хүнс нийлүүлэх аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийгдээгүй гэх зэрэг зөрчил илэрсэн байна.

Иймд есдүгээр сарын 1-нээс үдийн цай хөтөлбөр хэрэгжих боломжгүй байгаа гэж мэдэгджээ.

Ами
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.