Ш.Батхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлнэ
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан гэх хэрэгт "Жаст"-ын Ш.Батхүү нарыг яллагдагчаар татан шалгаад олон жил болж байна.
 
Түүнийг өнгөрсөн гурван сар гаруйн хугацаанд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан ч өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр хилийн хориг тавьж, батлан даалтад гаргасан юм.
 
Тэгвэл мөрдөн шалгах ажиллагаа дуусч, удахгүй шүүхэд шилжүүлэх гэж байна.

Энэ талаар АТГ-аас Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “Ш.Батхүү нарт холбогдох хэргийг шалгаж байна. Эл хэрэгтэй холбогдуулж 10 гаруй дугаартай хэрэг нээгээд байна. Тиймээс хэргийг тусгаарлаж удахгүй прокурор, шүүхэд шилжүүлнэ” гэх мэдээллийг өгөв.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-08-28 01:54:01
    Зууны бүтээн байгуулалтыг өрөнд тавьдаг,,мөн бөх зүрхтэй хүн юм.
  • xxx 2018-08-27 07:15:28
    Zuuni luivarchin. Ene khund khoshoo bosgovol zokhino.