Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 27-ны байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хараа, Ерөө, Туул, Тэрэлж болон Хөвсгөл нуураас усжих Эг голын усны түвшин өмнөх өдрөөс 15-40 см нэмэгджээ. Мөн Хэнтий нурууны Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Онон, Хөвсгөлийн уулсаас усжих Үүр, Хангай нурууны өврийн Байдраг, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэж байна.  
 

Мөн наймдугаар сарын 28-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд ихэнх нутгаар бороо орох төлөв гарчээ.

Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, нэгдсэн зохион байгуулалттай явах, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа  гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.