Манай тамирчид Азийн наадмаас 10 медаль хүртээд байна

18 дахь удаагийн Азийн зуны спортын наадам наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 12-ны өдрүүдэд Индонез улсын Жакарта, Палембэн хотуудад зохиогдож байна.

Ази тивийн 45 орны 10,000 гаруй тамирчид спортын 40 төрлөөр 465 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөж буй тус наадамд Монгол улсаас 269 тамирчин, 128 дасгалжуулагч албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцож буй юм.
 

Монгол Улс өнөөдрийн байдлаар 3 алт, 2 мөнгө, 5 хүрэл нийт 10 медаль хүртэж, одоогоор медалийн жагсаалтын 15 дугаар байрт бичигдэж байна.
 

МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД:
 

АЛТАН МЕДАЛЬ
 

  • Чөлөөт бөх - Эрэгтэйчүүдийн 57кг - Э.Бэхбаяр 
  • Чөлөөт бөх – Эмэгтэйчүүдийн 62кг – П.Орхон
  • Буудлага – Эмэгтэйчүүдийн 50метрийн урт бууны 3 төрөлт дасгал – Г.Нандинзаяа –  /485.5 оноо – Азийн наадмын РЕКОРД/
 
МӨНГӨН МЕДАЛЬ
 
  • Эмэгтэйчүүдийн 68кг – Ш.Түмэнцэцэг 
  • Эмэгтэйчүүдийн 50метрийн урт бууны 3 төрөлт дасгал – Ч.Нарантуяа
 

ХҮРЭЛ МЕДАЛЬ

 

  • Чөлөөт бөх – Эрэгтэйчүүдийн 86кг – О.Үйтүмэн 
  • Чөлөөт бөх – Эмэгтэйчүүдийн 50кг – Э.Сумъяа 
  • Чөлөөт бөх – Эмэгтэйчүүдийн 57кг – Б.Алтанцэцэг 
  • Буудлага – 10 метрийн хийн урт бууны дасгал - Г.Нандинзаяа 
  • Жюү-жицү – Эмэгтэйчүүдийн 62кг – Ц.Удвал.
 
Б.ОД
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.