Хахуулийн хэрэгт холбогдсон дэд хурандааг батлан даалтад гаргав
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн даргаар ажиллаж байсан, дэд хурандаа С.Батзаяаг батлан даалтад гаргажээ.
 
Уг нь түүнийг үргэлжлүүлэн хорих ёстой гэж НПГ, АТГ-аас саатуулах хугацааг сунгах гэсэн боловч шүүх хүлээж аваагүй байна.
 
Тэрбээр хахуулийн хэрэгт холбогдсон бөгөөд түүнтэй хамт Архивын ерөнхий газрын дэд дарга Б.Үнэнбат, Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга хурандаа Ц.Ганболд, “Нуурын Чинбаа” хочит С.Чинбат, “Бэлон” компанийн захирал Р.Баатархүү нар холбогдон шалгуулж байгаа билээ.
 
Тэднийг хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийх нэрээр олборлолт явуулж, тэндээсээ гарсан ашигт малтмалыг Ховд аймгийн Булган сум дахь боомт болон Замын-Үүдийн боомтоор хил давуулж байсан, Б.Үнэнбат 1.9 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэмээн буруутган шалгаж байгаа юм.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 3 2018-08-28 03:06:03
    төрийн албаныхан шүүүгчдээ цалин нэмсэн хангалтгүй юу а шуналаа гэж
    202.131.247.170
    Мэдэгдсэн Хариулах