Их дээд сургуулийн оюутны байгууллагууд мэдээлэл хийнэ

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:30 цагт: Багшийн хөгжлийн ордонд “Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо” зөвлөгөөн болно. Зөвлөгөөнд төр, олон нийт, эцэг эхийн төлөөллөөс бүрдсэн 220 гаруй төлөөлөгч оролцож “Тогтвортой хөгжил-ерөнхий боловсрол-2018” улсын II зөвлөгөөний зөвлөмжийг хэрэгжүүлэх, хүүхдийг сургаж, хүмүүжүүлж, төлөвшүүлэхэд сургууль, гэр бүлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүүхэд бүрт төрийн үйлчилгээг жигд хүргэх талаар хэлэлцэнэ.

11:00 цагт: Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан БСШУСЯ-аас өргөтгөсөн хэвлэлийн хурал хийнэ. Хуралд салбарын сайд, бүх газрын дарга нар, харьяа байгууллагуудын удирдлагууд оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч олон нийт, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулна. Хаана: БСШУСЯ-ны 401 тоот.

11:00 цагт:  “Монгол ньюс” мэдээллийн төвд Их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө бууруулах боломжгүй гэсэн хариу өгсөнтэй холбогдуулан Монголын Их дээд сургуулийн оюутны байгууллагууд нэгдэн мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн 1 давхрын галерейд Монгол Улсын хүний гавьяат эмч, анхны мэс засалч, академич Вандан-Ишийн ИЧИНХОРЛОО агсны цээж баримал босгох хүндэтгэлийн арга хэмжээ болно.
 
11:30 цагт: ШӨХТГ-аас Засгийн газрын XI байрны 9-н давхарт 905 тоот Хурлын танхимд “Хэвлэлийн хурал” хийнэ. Хэвлэлийн хурлаар агентлагийн цаг үеийн шинжтэй зарим хяналт шалгалтын ажлуудаас танилцуулна.

14:30 цагт: 30 жилийн дараа анх удаа тусгай хэрэгцээт мэргэжлийн багш нарыг төрийн бодлого, дэмжлэгээр ОХУ-д сургаж эхэлж байгаа бөгөөд өнөөдөр эхний 10 оюутан Эрхүү хотыг зорино. Оюутнуудыг үдэж өгөх ёслол Төмөр замын вокзалд болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.