Улаанбаатарт 20-22 хэм дулаан

-Өнөө маргаашдаа зарим газраар түр зуурын бороо орно-
 

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна.

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутггийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.