Улс төрийн хилс хэрэгт холбогдогсдод нөхөн олговор олгоно
Нийслэлийн төр захиргааны Хангарьд ордны 14  давхарт байрлах хурлын зааланд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Нийслэлийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс хамтран уулзалтыг өчигдөр зохион байгуулжээ.  

Уулзалтаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулинд орсон нэмэлт, өөрчлөлт, түүнийг хэрэгжүүлэх  талаар танилцуулга хүргэн,  мэдээлэл солилцож хуулийн хэрэгжилтийг хэрхэн хэрэгжүүлэх талаар  ярилцав.
 
Хуулинд нэмэлт өөрчлөлтөөр улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн бол 80 сая төгрөг, хорих ялаар шийтгүүлсэн бол 40 сая төгрөгийг хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд олгохоор тусгасан юм.
Нөхөх олговрыг олгох асуудлаар Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын газар, Архивын ерөнхий газар, Улсын дээд шүүх зэрэг төрийн байгууллагаас мэдээлэл хийж, харилцан санал солилцов.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ал хошного шиг болсон ардын нам 2018-08-26 04:38:38
    Алуурчин яргачин МАН сөнөтүгэй
    202.9.42.53
    Мэдэгдсэн Хариулах
  • bi 2018-08-25 15:53:57
    manaid er n dongoj saya bolson uil yavdliig medeeldeg site baina uu malnuudaa
    66.181.176.12
    Мэдэгдсэн Хариулах
  • дэмжиж байнаа 2018-08-25 14:11:42
    Овоодоо үлдсэн үр хүүхэд хань ижил нь араас ядаж ерөөл уншуулах байлгүй дээ.
    66.181.176.254
    Мэдэгдсэн Хариулах