Нийслэлд үргэлжилсэн бороотой
Өнөөдөр нутгийн төв болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 
Өнөөдрийн 20.00 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтий уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн баруун хэсэг, Дорнод, Дарьгангын талаар 28-33 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

Улаанбаатарт үүлэрхэг. Үргэлжилсэн бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр 16-18 хэм дулаан байна.

Оллоо.mn 
                                                              
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.