Бэлгийн замаар дамжих халдварт өвчлөл эрс нэмэгджээ
Манай улс зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажилгүйдэл, ядуурал, хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, улмаар архи хэтрүүлэн хэрэглэх, эрт бэлгийн харьцаанд орох, бэлгийн олон хавьтагчтай байх, биеэ үнэлэх зэрэг эрсдэлт зан үйл газар авч, 1990 оноос хойш БЗДХ-ын өвчлөл эрс нэмэгдсэн байна.
 
Өнөөдрийн байдлаар Монгол Улс ХДХВ/ДОХ-ын тархалт багатай орны тоонд ордог боловч сүүлийн таван жилд бэлгийн замаар дамжих халдвар нийт халдварт өвчний дотор 3 дугаар байрт тогтмол орсоор байна.
 
ХДХВ/ДОХ, БЗДХ-ын тархалт нэмэгдэж, тархалтыг нөхцөлдүүлж буй, даамжруулж буй хүчин зүйлс, өртөж буй хүн амын бүлэг өөр өөр, ихэвчлэн эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд, мансууруулах бодис тарьж хэрэглэгчид, биеэ үнэлэгчид өртөж байна. 

Ийм учраас Бэлгийн замаар дамжих халдвар, Хүний дархлал хомсдолын вирүсийн халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх үйл ажиллагааг төрийн нэгдсэн бодлогын хүрээнд үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, үндэсний хариу арга хэмжээнд зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэхэд Засгийн газар, Үндэсний хорооны гишүүдийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна гэж эрүүл мэндийн салбарынхан үзэж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-08-25 02:40:46
    ИХ-д бандааш бооов гишүүдэс эхлээд биеээ үнэлэгчид дүүрчихсэн.
  • Hyn terlehtentei hamt bail daa...ebchin  2018-08-24 16:35:24
    Mongol hyn delhiitei hel niiluulye gej sanabal ta nar byeiin bolon oyun sanaanii soyoldoo anhaar!!hii hooson salig saldan aransingaan tataj hyn terlehtentei ham...
  • иргэн 2018-08-24 10:24:10
    сарангэрэл сайд өөрөө биеэ үнэлэгч дээ. БЗДХ-тай байх аа
  • ustga 2018-08-24 10:18:47
    muusain gomonuudiig ustgaj tseverlegee hiivel taarna. gaj yumnuud baigaliin huuliin esreg baisnii shiitgel shuu dee.