Монголд эртний 1000 гаруй хот суурин байгааг судалж, тогтоожээ
Нүүдэлчин Монголчууд соёл иргэншилдээ, төв азийн байгаль цаг уурын нөхцөлд тохирсон өвөрмөц хот бий болгон хөгжихдөө хот суурины баялаг уламжлалыг давхар бүтээжээ.

Үүнийг 1990 оноос хойш судалж байгаа археологийн экспедицүүдийн судалгаа гэрчилж байна.

Тухайлбал, судалгааны явцад Хүннүгийн үеийн хотууд, нийслэл Хархориноос эхлээд хамгийн сүүлд илрүүлсэн Хэнтийн нуруунд хөвчийн тайгын гүнд босгосон Өндөр гэгээн Занабазарын Сарьдагийн хийд буюу Цагаан хот хүртэлх сонирхолтой хот суурины талаарх мэдээлэлүүд ил болсоор байгаа юм.

Мөн судалгаагаар Хэрлэн голын савд байрлаж байсан Хүннүгийн үеийн хотууд зун, өвөл, намар, хаврын ордуудтай байгаа нь XIII зууны үед Орхон голын савд байрлаж байсан Шаазан хот байв. Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах Гуа Дов суурин Модун шаньюгийн зуны ордон болохыг тогтоожээ.
 
Сүүлийн жилүүдэд Монголын эрт, дундад үеийн хот суурины судалгаа ихэд хөгжиж, гадаад дотоодын олон судалгааны төсөл амжилттай хэрэгжихийн хэрээр их хэмжээний баримт хэрэглэгдэхүүн бий болж үзэл онолын болон судалгааны арга зүйн талаар хамтран ажиллах, харилцан суралцах шаардлагыг бий болгожээ.

Монгол орны нутагт эртний 500 гаруй, сүм хийдийн туурийг оруулбал 1000 гаруй хот суурин байдаг ажээ.

Эдгээр түүхэн хотуудыг цогцоор нь судлах, шинэ мэдээлэл, судалгааг нэгтгэх зорилгоор Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгээс “Нүүдэлчид ба хот суурин” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр маргааш хоёр өдөр зохион байгуулж байна.

Эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНХАУ,  Герман, Польш, БНСУ зэрэг улсын 27 судлаач оролцож, судалгааныхаа сонирхолтой мэдээллээс хуваалцаж, илтгэл тавьж байгаа юм.
 
Сүүлийн үед хот суурины талаарх судалгааг зөвхөн малтах бус, геофизик, сансраас судалдаг. Хамгийн гол нь судлахдаа тухайн хотод оршин сууж буй иргэдийн дундаж наслалт, идэж, ууж байсан зүйл, амьдралын хэв маягийг тодорхой судалдаг гэв.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.