Гангийн улмаас 90.3 мянган га талбайд ургац алджээ

Улсын ургацын комисс өнөөдөр/2018.08.24/ хуралдаж 2018 оны ургацын төлөв байдал, урьдчилсан баланстай танилцаж, цаг агаарын төлөвийн мэдээллийг сонсож  ургац  хураалтын технологийн зөвлөмж гаргалаа.

Энэ оны ургацын урьдчилсан балансаар 271.8 мянган тонн үр тариа, үүнээс 259.2 мянган тонн буудай, 102.3 мянган тонн төмс, 75.7 мянган тонн хүнсний ногоо, 23.6 мянган тонн тосны ургамал, 47.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна.

Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл ган, нарны хэт их халалтын нөлөөгөөр үр тарианы 90.3 мянган га, үүнээс улаанбуудайн 77.7 мянган га талбай ургац алдаж, 15.2 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаан буудай тариалсан талбайн 74.6 хувийг хурааж, төлөвлөсөн буудайн ургацын 54.3 хувийг, хэрэгцээт гурилынхаа 52.5 хувийг, төмсний 74.5 хувийг, хүнсний ногооны 44.6  хувийг хангахуйц хэмжээний  ургац хураан авах урьдчилсан төлөв гарч байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 9 дүгээр сар бүхэлдээ дунджын орчим буюу 35-40мм хур тундастай, мөн дунджын орчим дулаан байх төлөвтэй байгаа тул ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, богино хугацаанд, хаягдалгүй шуурхай зохион байгуулах нь чухал байгааг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг онцлон хэлээд Ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх тухай албан даалгаврыг Улсын ургацын комиссын гишүүд, холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад хандаж өглөө.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол хүн 2018-08-25 04:55:11
    энэ сурвалжлага хийж байгаа амьтан сайхан монгол хэлийг бузарлах юмаа. "Гангийн улмаас..." гэж хуцах юмаа. Монгол хүн бол, "...ган болж ургац алдав" гэж хэл...