МИАТ-ийн дэд захирал Н.Энхбаатарыг дахин нэг сар хорино
МИАТ-ийн дэд захирал Н.Энхбаатарыг нэг сар цагдан хорих хуулийн хугацаа өчигдөр дуусчээ.
 
Тэгвэл түүнийг Прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн байна. Улмаар шүүхээс түүнийг дахин нэг сар цагдан хорих шийдвэр гаргажээ.
 
Н.Энхбаатарыг 600 сая гаруй төгрөгийн авлигын хэргээр саатуулсан хэмээн хэвлэлээр мэдээлсэн ч АТГ-ын зүгээс энэ тухай тодорхой тайлбар хийгээгүй байгаа аж.
 
Н.Энхбаатар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байхад түүний туслахаар ажиллаж байжээ. Дараа нь МИАТ-ийн дэд захирлаар томилогдон ажиллаж байхдаа ийнхүү саатуулагдсан юм.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.