Шилдгийн өргөмжлөлөөр бизнес хийгчдийг яах вэ
Шилдэг болохын төлөөх уралдаан хаа сайгүй л болдог. Жилийн эцэс болоод, шинэ он гархаас өмнө бүхий л байгууллагууд шилдгээ тодруулдаг. Мөн ойн баяр энэ тэрээр шилдэг шалгаруулах нь нэн тэргүүний ажил. Энэ жил Монгол улсын хэмжээнд олон сум, аймгийн тэгш ой тохиосон. Энэ олон ойгоор түм буман хүмүүс шилдэгээр шалгарч, шагнал урамшуулал авсан байх. Жаахан дэгсдүүлж хэлбэл шүү дээ. За тэр байгууллага,хамт олон, орон нутаг нь ажилтнууд, иргэдээ шилдэг болгож, бага сага шагнал гардуулах ч яах вэ, байх л асуудал.
 
Харин хэн нэгнийг мэдээгүй байхад нь шилдгээр шалгаруулаад, эсвэл цахим ертөнцөд шилдэгбайгууллага гэсэн санал асуулга маягийн зүйл явуулаад, дараа нь мөнгө нэхдэг байдал хэрээс хэтрээд байна. Тэр дундаа төрийн байгууллагуудыг шилдгээр шалгаруулж, жаазтай өргөмжлөлөө олон сая төгрөгөөр арилждаг байдал сүүлийн жилүүдэд бүр ч ихэссэн. Шилдгийн өргөмжлөл ахиу мөнгөөр шахах “аян”-д улстөрчид ч багагүй өртөж байгаа.
 
Гэхдээ нэгэнт ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчдийг шилдгээр тодруулж барьж сүр болно гэж юу байх вэ. Өөрсдийгөө улстөрч гээд бодчихсон залуучуудыг хөөрхөн “хошгируулаад”, шилдэг гэсэн тодотголтой ганц өргөмжлөл өгөөд л мөнгө төгрөгийг нь салгаад байгаа юм. Энэ жил МХАҮТ-аас шилдэг 150 аж ахуйн нэгжийг тодруулж, баахан өргөмжлөл олгосон.
Гэтэл шилдгээр шалгарсан байгууллагуудын ихэнх нь түүнийгээ мэдээгүй байсан. Гэвч мөнгөө өгөөд л өргөмжлөлөө авахаас биш яах вэ. Мөн өнгөрсөн жил цахим хуудсаар шилдэг байгууллагуудыг бүр төрөлжүүлж байгаад л шалгаруулав. Баахан санал асуулгын уралдаан болж эцэстээ шилдгээр шалгарсан байгууллага нь ганц ширхэг өргөмжлөлийг сая төгрөгөөр худалдаж авах дээрээ тулж байв. Яах вэ, томоохон байгууллагууд нь мөнгөө төлсөн л байх.
 
Энэ мэтчилэн шилдгийн өргөмжлөлөөр бизнес хийгчид хэтэрхий олширлоо. Сүүлдээ бүр улаан, цагаандаа гараад 9911-тэй дугаар руу залгаж, хэн ч байсан хамаагүй “Шилдгээр шалгарсан тул өргөмжлөлөө ав, мөнгөө төлөөрэй” гэж дарамталдаг болсон сурагтай. Компанийн захирлууд бол бүр үйл тамаа үзэж, үстэй толгойгоо зулгааж байгаа.
 
Тэр дундаа төрийн байгууллагуудын шилдэг гэсэн өргөмжлөл багтахаа болиод, бүр агуулахдаа хурааж байгаа байлгүй гэнэ. Жаахан сүржигнэвэл шүү дээ. Ерөнхийдөө манай хэдэн компаниуд тал талаас ирэх шилдгийн өргөмжлөл шахагчдын дарамтад орж дууслаа. Есдүгээр cap гараад, цаашлаад шинэ жил дөхөх тусам энэ аян улам эрчимжинэ. Магадгүй гудамжинд явж байгаа жирийн иргэнийг ч шилдгээр тодруулчихаад, өргөмжлөлөө авахыг шаардаж байж ч магадгүй. Тиймээс шилдгийн өргөмжлөлөөр бизнес хийгчдийг бага ч гэсэн хазаарламаар байна. Ер нь энэ шилдэг аж ахуй нэгж тодруулдаг үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгтэй. Манай шийдвэр гаргагчид янз бүрийн дүрэм журам гаргаж байгаа. Тэгвэл шилдэг байгууллага тодруулахыг болиулах тухай журам гаргачихад юу нь л болохгүй байв гэж.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Nara 2014-08-29 03:16:27
    Ямар үнэ цэнийг бий болгож байна вэ гэдгээр нь авч үзэх нь зүйтэй. Тэр дундаа төлбөр авч өгдөг өргөмжлөлүүдийг нэг мөр болгоход шалгалт хэрэгтэй, хэрэгтэй
    203.91.118.170
    Мэдэгдсэн Хариулах
  • mongolO 2014-08-29 03:11:14
    iim xogiin biznes xiigchdiig shalgawal taarna. xvseegvi baixad xvcheer shalgaruulax geed zvtgeed baidag gesen. xvleej awaxgvi bol muulaad exeldeg xugiin nowshnuud gesen.
    182.160.2.8
    Мэдэгдсэн Хариулах