АЗИЙН НААДАМ: Монголын баг тамирчдын өнөөдрийн хуваарь

Азийн зуны спортын XVIII их наадам өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилнэ. Энэ өдөр өрсөлдөх Монголын баг тамирчдын хуваарийг танилцуулж байна.

Өнөөдөр Жюү жицү, гольфийн спорт эхэлж, эхний тэмцээнүүд явагдана. Мөн манай волейболын шигшээ баг, хүчирхэг Ираны багийн эсрэг хэсгийн хоёр дахь тоглолтоо хийх хуваарьтай байна.

Ээлж дараалан улсын рекордоо шинэчилсээр буй усанд сэлэлтийн багаас Б.Энххүслэн, Б.Жүрмэд, Х.Энххүслэн, Э.Цэлмэг, Г.Занданбал нар ээлжит тэмцээндээ оролцоно.

Мөн байт харвааны холимог шигшээ багууд хасагдах шатны хариуцлагатай тоглолтоо Энэтхэг, Лаосын багуудтай хийнэ. Түүнчлэн эмэгтэй боулингийн төрөлд манай тамирчид өрсөлдөнө.









Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.