“Очир” зочид буудал хаягаа авч хаячихаад үйл ажиллагаа явуулсан хэвээр байна
Яг одоогоос жилийн өмнө буюу наймдугаар сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Очир” нэртэй зочид буудалд 13 настай бяцхан охин бусдын гарт зүй бусаар амиа алдсан харамсалтай хэрэг гарч байв.

Нялх үрээ харгис хэрцгий балмад этгээдүүдийн гарт алдснаас хойш бүтэн жилийн хугацаанд аав ээж, эмээ өвөө нь шар махтайгаа хатаж шаналж зовж явсаар байна.
 
Талийгаач охины гэгээн дурсгалд зориулж ар гэрийхэн нь уржигдар орой “Очир” төвийн гадаа зул мандааж хүндэтгэл үзүүлсэн юм.

Бага насны хүүхдийг зочид буудалдаа нэвтрүүлж амиа алдах орчныг бүрдүүлсэн  зочид буудлынхан “Очир” хэмээх том хаягаа буулгачихаад хэвийн үйл ажиллагаагаа явуулсаар байгаа нь үнэхээр харамсалтай.
 
Энэ хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн хуульч Р.Булгамаа тус газар очсон бөгөөд “Аав ээж нь охиныхоо амиа алдсан энэ газрыг тойроод ихэр татан уйлахыг харах амаргүй байлаа. Зочид буудлын менежер, ресэпшн нар шагайчаад буцаад гүйгээд орчихлоо. Хүний урманд “уучлаарай” гэдэг ганц үгийг хэлээд элэгийг минь дэвтээчих хүн чанар энэ байгууллагын хүмүүст байхгүй л юм байхдаа хэмээн эмээ нь сүүгээ өргөн нулимас дуслуулан байлаа.

“Итгэлцлийн сүлжээ” аянд хандив өргөсөн бүх хүмүүст дахин талархснаа илэрхийлье. Бяцхан охины тоглож өссөн тэр газар дээр байшин маань 80 хувийн гүйцэтгэлтэйгээр баригдаж байна. есдүгээр сарын 1 гэхэд дуусгаж ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгнө хэмээн гүйцэтгэгч компаний захирал танилцууллаа” гэж бичжээ.




О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • яана даа, харамсаж байна 2018-08-24 09:02:53
    УИХ ын гишүүн ,ЛҮНгийн замыг там болгосон ДАМБАОЧИР энэ гэр бүлээс уучлал гуйх сэтгэл алга уу?
  •  2018-08-24 03:31:46
    шатаачихаач дээ.