Нутгийн төв хэсгээр усархаг аадар бороотой

-Өнөөдөр нутгийн төв хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна-
 

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.  Өдөртөө 23-25 градус дулаан байна.

Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.

Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.