Нэг удаагийн урамшууллыг цалин хэлбэрээр нэмэгдүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төрийн албан хаагчдийн цалинг 14-30 хувь болгож нэмэх шийдвэрийг гаргасан. Уг шийдвэр ирэх есдүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжинэ.

Тэгвэл МҮЭХ-ноос мэдээлэл хийж Засгийн газраас гаргасан цалин нэмэх шийдвэрийг хүлээж авахгүй, санал нийлэхгүй байна. Багш нарт олгох урамшууллын мөнгийг цалин хэлбэрт оруулж нэмэгдүүлсэн болгож өгөх гэж байгаа тул энэ шийдвэрийг эсэргүүцнэ хэмээн мэдээлэл хийлээ.

Тэд Засгийн газраас цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тул ажил хаялтыг эхлүүлэх болсноо мэдэгдэж байгаагаа онцлов.

Тус холбооноос “2018 онд төрийн албан хаагчдад нэг удаа олгох ёстой байсан урамшууллын  56.4 тэрбум төгрөгийг нийт төрийн албан хаагчдад хуваагаад найман хувиар цалин нэмэгдүүлэх нэрийдлээр олгох гэж байна.

Иймд МҮЭХ энэ шийдвэрийг хүлээж авах боломжгүй. Иймд есдүгээр сарын 1-нээс боловсролын салбарын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд ажил хаялтыг зохион байгуулах байр суурь хэвээрээ байгаа.  Иймд есдүгээр сарын 3-наас хамтын маргаанаа үргэлжлүүлнэ” гэлээ. 

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-08-23 09:32:15
    tetgeber nemech uu
  • Irgen 2018-08-23 09:06:11
    EMCH, BAGSH NARIN TSALING NEMEE. AJIL HIIDEGGUI, COMPUTERIN ARD YANHAN EMSIN BUGS, BOOLHOI ERSIIN BOOB UZEJ UDUR ABDAG BUSAD SALBARUDIN TSALING NEMEH HEREGGUI!
  • zochin 2018-08-23 05:40:16
    NEg udaagiin tetgemj 300,0 tegreg egdegee boliod terendee taaruulaad baga zereg esgesen bolj baigaa ny uneheer ene ZG ard tumniig doromjlono gehed heterch baina...