З.Баянсэлэнгэ 19 сая төгрөгийг төлөхгүй гэв
УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгийг албан тушаалын байдлаа ашигласан хэргээр удаан шалгаж, улмаар Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүх түүний гэм буруутай эсэхийг хэлэлцэж шүүсэн.
 
Түүнийг 2016 онд “Бэрэн” группийн орон сууцнаас 123 орон сууцыг тендэр зарлалгүйгээр худалдан авсан нь улсын төсөвт 972 сая төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан гэдэг.

Анхан шатны шүүхээс гарсан шийдвэр нь шүүгдэгч З.Баянсэлэнгийг албаны эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсын төсөвт 972,448,955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263. 2 дахь хэсэгт зааснаар төрийн байгууллагад ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19,200,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм.

Харин 972 сая төгрөгийг “Бэрэн” группээс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн  юм.

Тэгвэл гишүүн асан З.Баянсэлэнгэ анхан шатын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр “Би 19 сая төгрөг төлөхгүй. Анхан шатны шүүхээс гарсан шийдвэр учир  эцсийнх биш.  Анхан шатны шүүх эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй л гэж намайг хорихгүйгээр торгууль оногдуулсан нь миний талд ашигтай болсон мэт өнөөдөр хүмүүсийн амны “бай” болж байх шиг байна. Би хоригдохоос айхгүй. Шударга бус зүйлийн төлөө би айхгүй байна” гэжээ.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-09-10 08:48:41
    Ер нь албан тушаалаа ашиглаж өөрийн эгч дүү нартаа хангай хотгонд байр авч өгөө биз дээ. Тэгчихээд бас улс төрийн хэлмэгдэл гээд бна. Чи МАХН гишүүнээр яллагдаа...
  • zs 2018-08-23 09:42:19
    yasan ichdeggui amitan be, hunii nuhur salgaj suuj bga yum bnle ter n tulnu blgui, uuruu eh hun mon bolov u hunii huuhduud onchruulsen zabhai abgai ,shorond nhi...
  • ХН 2018-08-23 07:08:42
    ДАВААД ҮЗЭХГҮЙ ЮҮ ДЭЭ... ХОРИХ ЯЛ Л НЭМЭГДЭХ БАЙХ ДАА....
  • иргэн 2018-08-23 07:04:17
    Н.Энхбаярынхан хуулиас айдаггүй, хуулийг дэвсэлдэг.
  •  2018-08-23 07:03:21
    ГуйланчинШалбааг чинь Улаанчулуутын цэг төрөлх гэртээ буцаж очоод амьдар.
  • хуульч 2018-08-23 06:17:42
    Хуулийн дор бүгд амьдардаг шүү дээ??? Сайханбилгийн засгийн газар өөрийгөө хууль гэж үзсэнээс болж яаж байгаа даа дүгнэлт хийж сурмаар юм???
  • !?!? 2018-08-23 05:47:27
    Шүүх зөв шийдсэн ч хэрэгтэн болон ард иргэд шүүхийн шийдвэрт итгэдэггүй болжээ!!! Шүүхийн гол капитал, хүчин чадал нь нэр хүнддээ л байдаг!!!
  • ZOCHIN  2018-08-23 05:42:54
    OLDSON DEER N SAIN HUSAHGUIDEE ,BAYNSELENGEE.CHI YMAR BAYR ,BAYRTCOGT ,SAIHANBILEG ELBEG ,ENHBOLDIIN DERGED OCHUUHENIIG L HUSNASHDEE.
  • d 2018-08-23 05:28:55
    toloxgui yadin chi said bolozde
  • Зочин  2018-08-23 05:19:40
    Гэр хорооллоос Зайсан руу нүүж найз нараа мартсан хүн дээ
  • zochin 2018-08-23 05:00:13
    ikh hurald suugaad neleen ungu zus nemsen bayjsan hunii neg dee. Harin ch zuulun shiidver garch dee. Olon yum yailgui tulsun ni ulziitei.
  • zochin 2018-08-23 04:25:52
    ideh gej turiin alva ruu ulairaad bg yum bish uu
  • ЗОЧИН 2018-08-23 04:03:18
    ЗӨВ. МАНАН-ГИЙНХНААС БҮҮ АЙ. ЯАГААД САНГИЙН ЯАМ, ШИЙДВЭР ГАРГАЖ БАТАЛСАН ЕРӨНХИЙ САЙД, ЗГ-ЫН ГИШҮҮДЭД АДИЛХАН АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БНА. ШҮҮХ ШУДАРГА БАЙ Л ДАА
  • !!!!! 2018-08-23 03:14:58
    za chi bolildoo harin ch chamaig tolgoig chini ileed ongorsond bayrlaad l darui tolchih ih guriiwel ni chamd l muu shuu bas aldangi anz geed yum yarigdana shuu ...