Зочид буудалд гал гарчээ

Баянзүрх дүүргийн зургадугаар  хороо, “Баянзүрх” захын зүүн талд байрлах “Вашингтон” зочид буудалд гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр/08.22/ 09 цаг 27 минутад нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 15 алба хаагч, дөрвөн автомашинтайгаар шуурхай ажиллаж, 25 минутад галыг бүрэн унтраажээ.

Аврагчид утаажилтын бүсээс 13 иргэнийг аюулгүй газар гаргасан байна. Мөн тус барилгын 3 дугаар давхрын цонхоор иргэн У /37 настай, эрэгтэй/ үсэрч, хөлийн шагай хэсгээрээ бэртсэн байсныг нийслэлийн ЯТТТ-д шилжүүлсэн өгчээ.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-08-23 07:00:46
    нүгэлийн нүдийг хуурч болохгүй. тэнгэр үзнэ гэж энэ дээ.